Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолтын драфтыг телевизээр шууд дамжуулна

Баатархүүгийн Ялалт-н зураг.Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд маркетингийн хувьд ихээхэн шинэчлэл хийж байгаа. Дүрмэндээ ч маш олон өөрчлөлтийг хийлээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд довтолгооны самбараас авсан үед довтолгооны хугацаа 14 секунт болж багассан. Улмаар НБЭ-гийн тоглолтууд илүү үзүүштэй, хурдан темптэй болж өөрчлөгдсөн. Тэгвэл НБЭ-гийн хамгийн том маркетинг болох Бүх оддын тоглолт ч энэ хөгжлийг даган өөрчлөгдөж байна. Слэм Данк, гурвын шиэдлтийн дүрэм болоод бүх оддын тоглолтод орох тамирчдыг сонгох хэв маяг тэс өөр болсон. Өнгөрсөн жил гэхэд хамгийн өндөр санал авсан тоглогчид багийнхаа тоглогчдыг драфталж авдаг журам шинээр бие болсон билээ. Тэгвэл энэ жил тухайн драфтыг америкийн үндэсний телевизүүдээр шууд дамжуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийг НБЭ-гийн комиссар гаргасан бөгөөд телевизүүдтэй хийсэн гэрээний дагуу тухайн өөрчлөлтийг хийх боломжтой болсон байна.

Б.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *