Categories
гадаад мэдээ

Оросын тэрбумтнууд энэ онд 18.5 тэрбум ам.доллараар баяжсан

Оросын 23 тэрбумтны хөрөнгө он гарсаар 18.5 тэрбум ам.доллараар өссөн талаар “Bloomberg” мэдээллээ. Тус сайтаас гаргадаг жагсаалтад тэрбумтан Леонид Михельсон нэгдүгээрт бичигддэг бөгөөд 21.6 тэрбумын хөрөнгөтэй гэгддэг. Тэрээр өнгөрсөн есөн сарын дотор хөрөнгөө бараг таван тэрбумаар өсгөжээ. Хоёрдугаарт, Владимир Лисин бичигддэг бөгөөд 2.55 тэрбумаар баяжиж, одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө 20.6 тэрбум доллараар хэмжигдэх гэнэ. Тэрээр Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын зөвлөлийг удирддаг аж.

Гуравдугаарт, “Северстиаль”-ийн эзэн гэгдэх Алексей Мордашов 491 сая ам.долларын ашиг олж, хөрөнгө 20.2 тэрбумд хүргэсэн аж. Дөрөвдүгээрт “Интерроса” компанийн ерөнхийлөгч Владимир Потанин 18.8 тэрбумын хөрөнгөөр бичигдсэн боловч 144 саяын алдагдалтай ажилласан гэнэ. Тавдугаарт, “Лукойл”-ын ерөнхийлөгч Вагит Алекперов 17 тэрбумын хөрөнгөтэйгөөр бичигдсэн бөгөөд тэрээр 4.28 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Харин тэдний араас Андрей Мельниченко-16.4 тэрбум, Геннадий Тимченко-15.8 тэрбум, Виктор Вексельберг-15 тэрбум, Роман Абрамович-14.7 тэрбум, Алишер Усманов -14.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *