“Spice Girls” хамтлагийн бүсгүйчүүд нэгдэж дэлхийг тойрсон аялан тоглолтод гарах болсон тухайгаа зарласан ч Виктория Бэкхэм оролцохгүй нь тодорхой болжээ. Уг тоглолтод Мелани Браун, Эмма Бантон, Жери Хорнер ба Мелани Чисхолм нар оролцоно. Тус хамтлагийн тоглолтын тасалбар арваннэгдүгээр сарын 9-нд худалдаанд гарах гэнэ.
Бид дөрвүүлээ байх болно. Гэхдээ хожмоо Виктория бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна. Хэрэв тэгэхгүй бол харамсах болно” хэмээн Мелани Браун ярьсан байна. Тэр хоёрын харилцаа тийм ч таатай биш гэдгийг дуучин эмэгтэй хүлээн зөвшөөрч “Бидний харилдцаа нэг бол хайраар дүүрэн, эсвэл тэр чигээрээ үзэн ядалт болдог” гэсэн байна.
2007 онд сүүлчийн хамтарсан тоглолт нь түүний гэр бүл салснаас үүдэн зогсоход хүрч байсан гэнэ. “Миний гэрлэлт тийм ч сайн байгаагүй. Би цаашид үргэлжлүүлж чадна гэх итгэл алга болсон. Тиймээс л “Би чадахгүй нь” гэж хэлсэн. Энэ тухай тэр бүр мэдэхгүй л дээ” гэж Мелани Браун ярьжээ.
Үүний өмнөхөн Эмма Бантон “Heart Radio”-д ярилцлагад орохдоо тун удахгүй аялан тоглолтын талаар албан ёсны мэдэгдэл гарна гэсэн юм. “Миний сэтгэл их догдолж байна. Би үүнийг маш их хүсч байна. Сайхан болно” гэжээ.
“Spice Girls” хамтлаг сүүлчийн удаа 2012 онд Лондон хотын олимпийн тоглолтын хаалтын ажиллагааны үеэр хамт дуулж байсан юм. Энэ хамтлаг 2000 онд тарсан билээ.
Т.БҮРЭН