Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавихыг уриалав

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж мэдээлэл хийлээ. Тус бүлэг ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байсан юм.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хугацаагүйгээр байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ байдал үргэлжлэх юм бол бид дараагийн арга хэмжээг авна. ЖДҮХС-гийн үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан мөнгийг Засгийн газар нь сайд, УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Мөн АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр баталсан. Зарим нь байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан.

Тиймээс Монгол Улын Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавина уу гэсэн уриалга гаргаж байгаа” гэлээ.

-Ирэх онд төсвөөс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх вэ?

-Ирэх онд төсвөөс 1.2 их наяд төгрөгөөр төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 800 тэрбум нь өнгөрсөн онд эхэлсэн төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх, 600 тэрбум нь шинээр барилга байшин байрихад зарцуулах юм. Өнгөрсөн онд эхэлсэн барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргаж болно. Харин шинээр барилга байгууламж барих шаардлагагүй хэмээн манай бүлэг үзэж байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх нэмэгдэж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох чиглэлээр АН-ын бүлэг ямар ажил хийх вэ?

-ЖДҮХС төдийгүй бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын мэдээлэл илж болж байгаа. Засгийн газрын гишүүд ч үүнд оролцсон байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Манай бүлэг саяхан Хөгжлийн банкны үйл ажиллагааны тайлангийн мэдлээллийг авсан. Тус банк 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөг, 2018 онд 42 төсөл хөтөлбөрт506.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ бүхнийг нягтлах хэрэгтэй. Мөн Засгийн газрын 29 тусгай сангийн үйл ажиллагааг зогсоож, хөндлөнгийн шалгалт хийх шаардлагатай.

-Шатахууны үнийг бууруулах ямар шийдэл байна вэ?

-Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад манай улсад огт буудаггүй. Энэ бол шударга бус тогтолцоо. Засгийн газраас шатахууны үнийг хууль бусаар нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *