Categories
мэдээ улс-төр

Б.Батзориг сайдыг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх саналыг прокуророос ирүүлжээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн эхнэрийн компани ЖДҮ-гээс 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан нь нотлогдсон юм. МАН бүлэг ээлжит бусаар хуралдан ЖДҮ-гээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохоор болж, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөөд байсан. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ- ын гишүүнээс нь түтгэлзүүлэх саналыг прокуророос ирүүлжээ. Харин хуулийн дагуу прокурорын саналыг парламент 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. Энэ талаар УИХ дахь МАН-бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Б.Батзориг сайдыг гишүүнээс нь түтгэлзүүлэх албан бичиг Их хурлын даргад ирсэн гэж байна. Би энэ бичгийг үзээгүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ “2015 онд би Хөгжлийн банкийг ахалж шалгаж байсан. Тэгэхэд миний оролцоотой нэр бүхий компаниуд өндөр хэмжээний зээл авсан байна гэх яриа гарсан. Тэр үед АТГ-т шалгуулахаар бүх баримт. материалаа өгсөн. Миний өөрийн твиттер, фэйсбүүк хуудсанд 2012-2016 онд УИХ-ын гишүүн болоод өөрөө УИХ-ын бүрэн эрхт гишүүнээс татгалзаж, шалгуулах хүсэлтээ гаргаж байсан баримтууд бий. Гишүүддээ зөвлөхөд үнэхээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар зээл авсан нь тогтоогдвол ёс зүйн хороо, УИХ-ын дэгийн дагуу хариуцлага тооцох ёстой. Б.Батзориг сайд зээл авсныг би мэдэхгүй, сонсоогүй. Би ЖДҮДС-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэв.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *