Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны үнийг 1500 төгрөг болох хүртэл жагсана гэв

Өнөө өглөө долоон цагаас эхлэн жолооч нар нэгдэн шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагслаа. 300 гаруй иргэн Скай их дэлгүүрийн үүднээс хөдлөн Төрийн ордонг сигналаа даран тойрч 11 цагт буцан Скай их дэлгүүрийн гадна цугласан юм. Хүмүүс уг жагсаалыг дэмжин нэмэгдэн ирсээр байлаа. Хөдөө орон нутагт буй жолооч нар ч нэгдэхээ илэрхийлэн эхнээсээ Эрдэнэт хотод үргэлжлүүлэн жагсаж байгаа аж. Уг жагсаал шатахууны үнийг 1500 төгрөгт хүртэл үргэлжлэх болно гэдгийг жагсаалд оролцогчид илэрхийлэв.

Шатахуун импортлогч компаниуд 2018 он гарснаас хойш шатахууны үнийг зургаан удаа нэмээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрөөр шатахууны үнийг нэмж АИ 92 бензин 1980 төгрөгт хүрээд байна. Харин АИ 95 болон АИ 98 шатахуун 2000 төгрөг даваад байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 72 доллар давж байсан бол одоо 63.56 доллар болж найман доллараар буураад байгаа. Сүүлийн өдрүүдэд түүхий нефтийн үнэ тасралтгүй буурч байгаа ч Монголд эсрэгээрээ өсч байгаа юм.

Засгийн газрын зүгээс шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжгүй гэж мэдэгдээд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *