Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүрийг нээлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж дууслаа. Тодруулбал, Яармагийн шинэ гүүр өнөөдрөөс ашиглалтад орж, авто замын хөдөлгөөнөө нээж байна.

Тус гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хятадын төмөр замын хорьдугаар товчоо” компани гүйцэтгэсэн. Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ. Шинэ гүүр нь одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай юм. Мөн шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа аж. Түүнчлэн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа учраас замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй гэдгийг албаны хүмүүс онцлов. Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг засварлаж эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Нээлтийн үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ, “Төмөр зам, “Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл дэх гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол дээгүүр гарч байгаа дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Эдгээр гүүр баригдаад, 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орлоо. Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн ажил эхэлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *