Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтдийн төсөлд 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ

Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан төсөлд Олон улсын хөрөнгө оруулалтын банк 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү гэрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирал Н.Н.Косов нар гарын үсэг зурсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийдэг гадны том банкуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж энэ чиглэлийн судалгаанд түлхүү санхүүжилт олгодог болсон. Тус банк нь жилд дунджаар жилд 170 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг аж. Энэ удаа ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан Хүлэрт намгийн төлөв байдлыг судлах, нөхөн сэргээх төслийг тус банкны удирдлагын зөвлөл сайшааж эхний удаад 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болоод байна. Энэхүү төслийн удирдагчаар академич Ч.Дугаржав ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *