Categories
мэдээ нийгэм

​Б.Батдэлгэр:Гишүүд авсан зээлээ хурдан төлж, шаардлагатай хүмүүст олгох хэрэгтэй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноосЖижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчлэсэн найруулга болон Жижиг, дунд үйлвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрээс тодрууллаа.

-Энэ онд улсийн төсвөөс ЖДҮДС-д зориулж 65 тэрбум төгрөгний зээл төсөвлөсөн. ЖДҮДС сүүлийн жилүүдэд нийт хичнээн төгрөгний зээл олгож байсан юм бол. Эдгээр дундаас хэдэн УИХ-ын гишүүнд зээл олгосон байна?

-Арван жилийн хугацаанд 830 тэрбум төгрөгийн зээл гарсан гэж ЖДҮД-гийн мэдээлэл дээр байдаг. Энэ жил улсын төсвөөс 65 тэрбум төгрөгийн ЖДҮДС-руу хувиарласан. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийн төсөвсонгон шалгаруулах төсөлд зарцуул гэж олгосон. Гэтэл сүүлийн үед дөрвөн УИХ-ын гишүүнд 4,5 тэрбум төгрөгийг тарааж өгсөн байгаа нь энэ зээл үнэхээр эзнээ олж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. 2017 онд 47,8 тэрбум төгрөгийг улсаас олгоогүй. Зээлийн эргэн төлөлтөөсөө санхүүжилт олгож өгсөн байдаг. Харин 2019 онд ЖДҮДС-д мөнгө хувиарлаагүй гэдгийг тодорхой мэдэгдсэн. Учир нь энэ олон булхай луйвар, завхрал гарснаас болж байна. Эдгээрээс болоод жирийн ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид хохирч байна. Энэ бүхнийг завхруулж байгаа хүмүүс бол ЖДҮДС-гийн удирдлагууд болон тэдгээрийн хууль бус үйл ажиллагаа.

-Танай холбоо хэзээнээс энэ асуудалд анхаарч эхэлсэн бэ?

-Манай холбоо 2015 онд байгуулагдсан. Үүнээс хойш янз бүрийн байдлаар ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж төрийн удирдлагуудад өөрийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн.Бид үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн төлөө хэлэцүүлэг, форум зохиосоор ирсний үр дүндсум хөгжүүлэх сан үр өгөөжөө өгч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон ЖДҮХС олгож буй зээл жилийн гурван хувийн хүүтэй. Эндээс зээл авсан ямар ч аж ахуйн нэгж хөл дээрээ босох бүрэн боломжтой.Энэ зээлийг олгосноор Монгол Улсад жижиг дунд үйлвэрлэл хөгжих, Кадастрын систем хөгжих, бэлтгэн нийлүүлэлтээр жижиг үйлдвэрүүд хөгжиж, импортлогч орноос экспортлогч орон болох боломж нээгдэнэ.

-Хичнээн УИХ-ын гишүүд жижиг дундаас зээл авсан байна вэ?

-Одоогийн байдлаар долоон гишүүн холбогдсон байна. Өчигдөр Н.Учрал гишүүн мэдэгдэхдээ “ЖДҮДС-гаас авсан 950 сая төгрөгөө эргүүлэн төлнө” гэсэн. Бусад УИХ-ын гишүүд авсан зээлээ үнэн шударгаар төлөөч ээ!Бид мэдэхгүй, компаниа удирдаагүй удаж байна зэргээр шалтаг тоочихоо больцгоо. Авсан зээлээ хурдан төлөөд хэрэгцээтэй хүмүүст нь зээлийг олгох боломж өгөөчээ гэж хэлмээр байна.

-Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл зэргээс шалтгаалж зээл олгодог гэсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл, мөн одоогийн ЖДҮДС-гийн мөрдөж байгаа хуулийн талаар ярина уу?

-Бичил үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад жилийн 250 сая төгрөгийн орлоготой, есөөс дээш ажилтантай байгууллагад олгодог. Үүнийг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хасчихлаа. Энэ бол буруу. Яагаад гэвэл аливаа үйлдвэрлэл бичлээс эхлээд жижиг, жижгээс дунд руугаа орно, дундаасаа том руугаа орох чиглэлээр явна. Гэтэл энэ шатлалын бичлийг хасаад хаячихаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж доголдолд орно шүү дээ.

-Зарим зээл авсан гишүүд зээлийн шаардлагыг хангасан учраас зээл авсан хэмээх тайлбар өгч байна. Ер нь зээл авахад ямар шаардлага биелүүлсэн байх ёстой вэ?

-18 нэр төрлийн 38 шаардлага байдаг. Одоогийн мөрдөж байгаа хуулийн шаардлагад 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сангаас зээл авч болно гэсэн байдаг.

-Чуулган дээр зээлийг олгохдоо банкаар олгоно, эсвэл сангаар олгоно гэж маргаж байсан. Өргөн барьсан хуулинд юу гэж тусгасан бол?

Өргөн барьсан хуулинд 500 сая хүртэлхзээлийг сангаас олгоно. 500 саяаас дээш төгрөгийн зээлийг банкаар олгоно гэж тусгасан байгаа. Банкаар олговол шалгуур өндөр байх тусам сайн гэж бидний зүгээс харж байна. Тэгвэл томчууд хувааж авах явдал багасах байх гэж найдаж байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *