Categories
мэдээ нийгэм

Монтел орчмын явган хүний замыг чөлөөлнө

Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа.

Энэ удаад бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, “Монголын цахилгаан Холбоо” ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган зам гаргах талаар хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байгааг дурдаад зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авахыг дурдсан байна.

Монтел орчмын явган хүнийг замыг чөлөөлнө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *