Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нацагдоржийн шинэ өгүүллэгийг “Өдрийн сонин”-оос уншаарай”

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч, хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ нэгэн сонирхолтой нийтлэлийг илгээжээ.

Тэрбээр “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 сард хэвлэгдсэн) – ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг баталсан судалгааны өгүүллийн хамт явуулсан юм. М.Саруул-Эрдэнийн бичсэнээр “Сэтгүүлд зохиогч жинхэнэ нэрээ бичээгүй, Улаан үзэг хэмээх нууц нэр хэрэглэсэн. Д. Нацагдорж Үзэг хэмээх нууц нэрээр бичдэг байсныг А. Очир, Г. Дашням (2016)нар тогтоосон” аж. Судлаач маань шинээр олдсон бүтээл дэх зарим өвөрмөц үг хэллэг, нөхцөл дагавар, холбоо хоршоо үг, аялга үг зэргийн найруулга хэрэглээг Д.Нацагдоржийн бусад бүтээлтэй хэдэн зүйлээр харьцуулансудалж, их зохиолчийн бичсэн өгүүллэг мөн хэмээн тогтоосон талаараа судалгаандаа нарийвчлан бичсэн байна.

Д.Нацагдоржийн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” өгүүллэг болон энэхүү өгүүллэг дээр хийсэн судалгааны бүтээлийг“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн “Өд бэх” нүүрнээс уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *