Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхийлөгчөө сонгоно

94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно. Гэвч дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр эхэлсэн хурал нь шүүмжлэл дагуулав.

Хурлаар хүүхдийн хүчирхийлэл, хүйсийн алагчлал, эмэгтэйчүүдийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлаар өрнөж гарц хайх болов уу гэж олон нийт харж байж. Гэтэл үлгэр домог, сүсэг бишрэлийн шинжтэй илтгэлийг одоогийн ерөнхийлөгч тавьж, оролцогчдод тараасан сонинд “УИХ-ын гишүүдийн дотор буг шүглэсэн “ гэсэн утгатай зүйл нийтэлсэн төдийгүй язгуур угсаа, тэнгэр, шүтлэг бүхий илтгэлүүд ар араасаа хөвөрчээ.

Монголын хүн амын 50 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн байгууллагын хурлаар эмэгтэйчүүд нь үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, шашин номын илтгэл, концерт болж эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхийн талаар нэг ч асуудал хэлэлцүүлээгүй нь харамсалтай. Уг чуулганд мэндчилгээ, илгээлт ирүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын илгээлтдээ “Монголын эмэгтэйчүүдийн холбоог нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа тул, илүү хүчтэй байгууллага болох ёстой гэсэн хүлээлттэй” байгаагаа илэрхийлжээ.

Ингэхэд энэ байгууллагын гишүүдийг удирдах зөвлөлийнхнийг хэрхэн сонгодог юм бэ. Дүрэм журмыг нь хайлтын системийн тусламжтайгаар эрээд олсонгүй тул бусад эмэгтэйчүүдийн байгууллагын лидерээ сонгох дүрмийг харав.

Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль ба шалгуурЯг одоо АН дахь эмэгтэйчүүдийн байгууллагынх нь сонгууль эхэлж нэр дэвшигчид нь орон даяар ажиллаж байна. Тус нам нь Үндсэн дүрэмдээ хэсэгчилсэн өөрчлөлт хийхдээ, намын шат шатны сонгуульт 6700 албан тушаалтныг бүх гишүүдийн саналаар тодруулга гэж оруулснаар намын дарга, аймаг нийслэл дүүргийн намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүд болон намын дэргэдэх байгууллагууд хамаардаг болсон. Эндээс ганцхан АЭХ-ны тэргүүн бүх гишүүдийнхээ саналаар тодроогүй байсан буюу АЭХ-ны тэргүүнийг 300 гаруйхан хүнээс л сонгодог байсан бол энэ өөрчлөлтийн дагуу 98 мянган гишүүнээс сонгохоор болжээ. Одоогийн тэргүүн С.Одонтуяагийн бүрэн эрх дуусахад хоёр жил дутуу байсан ч үндсэн дүрэм, намын шинэчлэлээ дагаад сунгаанд оролцож байгаа аж. АЭХ-ны сунгаанд нэр дэвшигчид танхимд цуглаж бөө дуудаж, тоглот үзүүлсэнгүй, орон нутагт ажиллаж эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, очсон газар бүртээ асуудал шийдвэрлэж байгааг тус намынхан онцолжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа ярьж яваа аж.

Харин УИХ дахь олонхийн бүлгийн эмэгтэй гишүүд бохь, боов, унтаагаараа дуудуулж “өвөл болохоор хүйтэрдэг” хэмээх алдарт эшлэлээ хэлж яваа. Сонгуулийн тухай хуулиар тогтоосон эмэгтэйчүүдийн босго МАН-ын эмэгтэй гишүүдийг олноор сонгогдоход хүрсэн ч “чанарт нь нөлөөлж” чадаагүй юм. Дотооддоо Ардчилсан намынхан шиг сунгаа хийж сонгосон бол эсрэгээрээ байж магадгүй. Даанч ийм шалгуургүйгээр тэрний хүн, энэ даргын санал болгосон хэмээн “бор халзан хонь” бүрийг оруулсны эцэст одоогийн парламентад бид ийм төлөөлөлтэй болсон.

“2012-2016 онд сонгогдож байсан 11 эмэгтэй гишүүнтэй хүчирхийлэл , гэр бүлийн асуудалд нэгдэж хэвлэлийн хурал хийж хохирогчийг эргэж ар гэртэй нь уулзаж маш их анхаарал хандуулж шийдэлд хүрэхээр явдаг байсныг одоогийн эмэгтэй гишүүдтэй харьцуулахад хэнийг алдаснаа ухамсарлах юм” гэж нэгэн сэтгүүлч бичжээ. Одоогийн эмэгтэй гишүүдийн талаар “УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Гантулгаас жилийн дараа ичив” гэх улс төрийн богино онигоо хүртэл гарсан.

Үнэхээр Д.Гантулгын хэргийн төгсгөл дээр ихэд чангаар хашгирч мэдэгдэл, хурал хуй хийцгээсэн УИХ-ын эмэгтэй гишүүд цаг бусаар одсон хоёр хүүгийн талаар чимээгүй л өнгөрсөн дөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *