Categories
мэдээ нийгэм

Манай улсын санхүүгийн салбар тоон гарын үсгийн цахим системд шилжиж байна

Төв банкнаас өнөөдөр “Цахим төлбөр тооцоо”-г олон нийтэд танилцуулах аян зарлаж, энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монголбанкинд боллоо. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголбанк өөрийн хуульд заасан Монгол Улсын хэмжээнд төлбөр, тооцоог зохион байгуулах үүргийнхээ дагуу өнөөдрийг хүртэл их, бага дүнтэй картын төлбөр тооцоог хийж ирсэн. Өнөөгийн цахим зуунд техник, технологийн дэвшил банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ихээр нэвтэрч байна. Энэ нь банк, санхүүгийн үйлчилгээг иргэд, харилцагчдад энгийн, илүү шуурхай, баталгаатай, аюулгүй байх гэсэн олон зорилтыг хангаж, энэ талын финтек үйлчилгээний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор аяныг эхэлж байна. Саяхан л монголчууд бид төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж ирсэн байдал маань түүх болон үлдэж, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл карт нэвтэрч эхэлсэн бол саяхан манай улс цахим мөнгөтэй болж, өнөөдөр карт нь чип болон хувирах зэргээр банк, санхүүгийн систем интернэт сүлжээгээр дамжин улам цахимжиж байна” гэв. Тэрээр дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй техникийн хувьсгалыг хурдан хүлээн авч байгаа нь санхүүгийн систем болж, тэр хэрээр уг салбар техник технологийн дэвшлээсээ улам хамаарч байгааг аюулгүй байдлын баталгаа, хамгаалалт, тасралтгүй үйл ажиллагаагаар илэрхийлж байна. Энэ нь иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, хүртээмжтэй, хялбар болгох давуу талыг, IT-ийн компаниудад хөгжил дэвшлийг хангах боломжийг олгож буйг онцоллоо.

“Цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд өнөөдөр санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийг нэвтрүүлж, Монгол Улсын санхүүгийн салбарын цахим дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн “Тридум э-Секьюрити” ХХК цахим системийнхээ анхны и-токен буюу түлхүүрийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *