Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Монголбанк хоорондын мөнгөний бодлогын уялдаагүйгээс валютын ханш савж байгаа гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн шатанд сүүлийн нэг сар орчимд эрчимтэй өсч эхэлсэн долларын ханшийн талаар гишүүд саналаа хэлж, асуулт, тодруулга авч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газар Монголбанк хоорондын мөнгөний бодлогын уялдаагүйгээс валютын ханш савж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүд дээр нь хийхээс валютын ханшийг хяналтандаа авлаа гэж иргэдийн хил гаалиар халаасандаа авч гарч байгаа хэдэн ам.долларыг нь шалгаж баахан хүнд суртал үүсгэх юм бол энэ хууль буруу тийшээ явна. Аж ахуйн нэгжүүдийг гүйлгээнд хатуу хяналт тавиад ирэхээр мөн л адил. Засгийн газар импортын худалдан авалтад хяналт тавьж зохицуулалтын бодлого хийх үүрэгтэй. Өнөөдөр валютын ханш савж байгааг тайлбарлахдаа ханшинд дэлхий буруутай гэж яриад байна, хэн ч итгэхгүй. Та нарын өөрсдийгөө хамгаалах арга. Гэхдээ гол асуудал импорт 40 хувиар өсчихсөн учир валютын ханш савж байгаа. Тэгвэл импортыг өсгөх хүчин зүйл нь Засгийн газар өөрөө. Хяналт тавьж чадахгүй байна. Засгийн газар, Монголбанк хоёр мөнгөний бодлогын ямар ч уялдаа холбоогүйгээс Монгол Улсын валют савж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэв.

Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн нэг сарын хугацаанд долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдсэн. Дэлхийн нийтийн хандлага ийм байна. 142 орны мөнгөн тэмдэг долларын эсрэг суларсан. Манай улс ханшийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авч байна. Дээрээс нь банк хооронд валютын арилжа эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь ханш буурахад сайн талтай. Өнөөдрийн байдлаар нэг доллар 2567 төгрөг байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *