Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт ургац хураалт 25,3 хувьтай байна

Дорнод аймгийн ургац хураалт 2018 оны наймдугаар сарын 20 өдрийн байдлаар урьдчилсан дүн мэдээлэл гарчээ.

Үр тариа 14706 га-аас 15441,3 тн ургац хураан авах бөгөөд үүнээс улаан буудай 12356 га-аас13220,9 тн буюу га-аас 10,7 цн , малын тэжээл 3330 га-аас 2445 тн, тосны ургамал 9780 га-д тариалсан бөгөөд 4510 га-д ургац алдаж 5270 га-аас 2002,6 тн ургац тус тус хураан авах урьдчилсан төлөвлөгөөг гарсан байна.

Дорнод аймгийн хэмжээнд 4 сумын 5 аж ахуй нэгж улаан буудай 800 га, гурвалжин будаа 300 га, эмийн ургамал 600 га, тосны ургамал 4510 га нийт 6210 га-д ургац алдсан гэсэн урьдчилсан мэдээллийг өгч байлаа.

Харин төмс 180,5 га-аас 1492,8 тн, хүнсний ногоо 158,9 га-аас 1375,1 тн ургац тус тус хураан авах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ургац хураалтад 7 сумын нутагт үр тарианы 18 аж ахуй нэгжид үндсэн 251 ажилтан, 202 гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, оюутан, төмс хүнсний ногооны ургац хураалтад 34 аж ахуй нэгж байгууллага, 12 хоршоо бүлэг нөхөрлөл, 11 агро парк, 932 өрхийн тариаланч ажиллаж байна.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний байдлаар үр тарианы болц алаг цоог байгаа ч хураалт үр тариа 1300 га-д ангилан хадаж, 700 га-д цайруулалт хийж, шууд хураалтаар 3770 га хурааж, үүнээс 5735 тн ургац буюу га-гаас 12,8 цн/га, малын тэжээл 1180 га-аас 850 тн ургац тус тус хураан аваад байгаа юм.

Төмс 23,8 га-аас 191,6 тн, хүнсний ногоо 41,6 га-аас 347,5 тн ургац хураан авч, аймгийн дүнгээр ургац хураалт 25,3 хувьтай явагдаж байна.

Нийт 2 аймгийн 4 аж ахуйн нэгжээс 1659.2 тн будаа гурилын үйлдвэрт хүлээн аваад байна. Үүнд: Үйзэн тал ХХК 600тн, Мөнх тал ХХК 19.2 тн Булгадай 1000 тн, Дорнод шим агро 40.0 тнбудаа тус тус нийлүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *