Categories
мэдээ спорт

Ц.Наранжаргал, Г.Алтанбагана нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ.

Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт таарчээ. Харин Г.Алтанбагана “A” хэсэгт багтаж, эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Польш-Израилийн жүдочдийн аль ялсантай нь барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 20:00 цагт эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *