Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол буурчээ

“Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5112 дуудлага мэдээлэл хүлээн авч 1302 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Гудамж замд хийсэн шалгалтаар 1040 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, 87 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *