Categories
гадаад мэдээ

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхшруулах технологийн дэвшлүүд

Техник, технологийн дэвшлээрээ дэлхий нийтийг гайхшруулсаар ирсэн япончууд 2020 оны олимпийн наадамд зориулж цөөнгүй шинэ технологи нэвтрүүлэхээр бэлдэж байгаа билээ. Онцлох 5 жишээг дурдъя.

Сэргээгдэх эрчим хүч

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Олимпийн наадмын үеэр цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана.Тэмцээн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэнгүүд, тамирчдын тосгоны цахилгааны хэрэглээг нарны зай хураагуур болон салхин цахилгаан станцаар хангахаар төлөвлөжээ.

Хаягдлаар хийх медаль

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Олимпийн медалийг хуучин гар утасны хаягдлаар хийнэ.Гар утсанд алт, мөнгө, зэс бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд одоогоор 80 мянган ширхэг утас цуглуулаад байна. Нийт 5000 медаль хийх хэмжээний материал гаргахын тулд гар утасны хаягдлаас найман тонн металл ялгаж авах шаардлагатай юм.

Тэрчлэн олимпийн наадмын үеэр хэрэглэдэх бараа бүтээгдэхүүний 99 хувийг дахин боловсруулсан материалаар хийх аж.

Жолоочгүй такси

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Зочдод зориулж жолоочгүй,автомат удирдлагатай такси үйлчилгээнд нэвтрүүлнэ.Зорчигч ухаалаг утсаараа машиныг онгойлгож, хүрэх чиглэлийнхээ мэдээллийг оруулахад л хангалттай.Одоогоор энэ үйлчилгээг 1500 хүн туршиж үзээд байна.

Нарны зай хураагуур бүхий автозам

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Гадаргууг нь нарны зай хураагуурын хавтангаар бүрсэн автозамыг олон оронд туршиж эхлээд байгаа.Ийм зам өдөртөө 280 МегаВатт/цаг эрчим хүч үүсгэх хүчин чадалтай. 2019 оноос Токио хотын цөөнгүй дүүрэг нарны зай хураагуур бүхий зам ашиглалтад орно.

Орчуулагч робот

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

2020 оны олимпийн наадамд 206 орны тамирчин оролцоно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, жуулчдад хэлний бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.Тэгвэл түгээмэл хэлээр ярьж, бүрэн орчуулга хийдэг роботуудыг олимпийн наадмын үеэр ажиллуулах гэнэ.Роботууд орчуулга хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настанд үйлчлэх, хөтөч хийх чадвартай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *