Categories
мэдээ нийгэм

“Сувилахуйн чадварыг сайжруулах болон Солонгосын соёлыг таниулах хөтөлбөр”-ийг зохион байгуулав

Чусонь их сургууль “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөc Чусоны Их Сургууль дээр өнгөрсөн 8-р сарын 20-оос 25-ны хооронд Монголын Үндэсний Их сургуулийн Анагаахын салбар сургууль сувилахуйн тэнхимийн оюутнуудад зориулсан “Сувилахуйн чадварыг сайжруулах болон Солонгосын соёлыг таниулах хөтөлбөр”-ийг зохион байгуулав.Уг хөтөлбөр нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа ба Солонгосын Боловсролын Яам болон Солонгос судлалын сангаас санхүүжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг болж хамтрагч Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн оюутнуудын сувилахуйн чадварыг сайжруулах зорилгоор явагдсан юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголсын Үндэсний Их Сургуулийн Анагаахын салбар сургуулийн Сувилахуйн тэнхимийн 6 оюутан (Долгорсүрэн, Хандсүрэн, Нямдулам, Бат-Уяа, Удвал, Мишээлт) болон өнгөрөгч 7-р сард Монгол Улс Улаанбаатар хот Сонгинохайрхайн дүүрэгт зохион байгуулагдсан “Олон улсын эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөрт хамтран оролцсон Чусонь Их Сургуулийн 8 оюутан хамрагдлаа.

5 шөнө 6 өдрийн турш явагдсан энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний Их сургуулийн оюутнууд Чусонь Их Сургууль болон Чусонь Их Сургуулийн харьяа эмнэлэг, Гуанжү, Гучан, Сөүл хоттой танилцаж сувилахуйн чадвараа сайжруулахын зэрэгцээ Чусонь Их сургуулийн захиргааны байр, төв номын сан, оюутны алба, анагаах ухааны сургууль болон сувилахуйн тэнхим,Чусонь Их сургуулийн эмнэлгийн “IBM Watson” зэрэгтэй танилцаж Солонгос Улсын талаарх мэдлэгээ тэлж, олон зүйлсийг үзэж харах боломжийг олгосонд баяртай байлаа.

Чусонь Их Сургуулийн эмнэлгийн сувилахуйн алба (албаны дэд дарга Ги Жон Сүг)-аас идэвх санаачлага гарган хамтран ажилласан ба яаралтай түргэн тусламжийн төв болон эрчимт эмчилгээний тасагт нэг өдрийн турш клиник дадлага хийх боломжийг олгов. Төсөл хариуцсан ажилтан болон сургагч багшийн удирдлага дор эрчимт эмчилгээний өвчтөнүүдэд сувилахуйн үйлчилгээ үзүүлж, сүүлийн үеийн төрөл бүрийн тоног төхөөрөмжтөй танилцан хөгжингүй орны сувилахуйн системийн талаар суралцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *