Categories
мэдээ нийгэм

Үнэт металлын сорьцын лабораторийг орон нутагт байгуулна

Өнөөдөр Засгийн ээлжит хуралдаанаар үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг төвийн бүсэд Дархан-уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд байгуулахаар болжээ. Лаборатори байгуулахад шаардагдах 700 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Швейцарийн хөгжлийн агентлагийн төслөөс санхүүжүүлэх юм байна. Ийнхүү анх удаа орон нутагт үнэт металлы сорьц тогтоох лаборатори байгуулагдахаар болжээ.

Стандартчилал, хэмжилзүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар 2016 онд анх өөрийн гэсэн зориулалтын лабораторитой шинэ байранд орж байжээ. Ингэснээр үнэт металлын сорьц тогтоох лабораторитой болсон байна. Тус лаборатори жилдээ дунджаар 200 мянга гаруй алт, үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дардаг ажээ. Манай улсад 85 аж ахуй нэгж, 130 гаруй алтны худалдаачид алт, мөнгөн эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн, иргэд байдаг. Тэдгээр ААН-үүд Үнэт металлын сорьцын хяналтын газраар үйлчлүүлдэг бөгөөд жилдээ давхардсан тоогоор 4,000 үйлчлүүлэгч ханддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *