Categories
мэдээ улс-төр

Малайзын Жохор мужийн Султан Абрагим Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Малайз улсын Жохор мужийн Султан Ибрагим Альмархум Султан Искандар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ.

Султан Абрагим айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Энэхүү айлчлалаар Жохор муж болон Монгол Улс хоорондын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог эрэлхийлэх юм байна.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Монгол Улс Малайз улстай 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 43.09 сая ам.долларт хүрчээ.

malaysia

malaysia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *