Categories
мэдээ нийгэм

Архангай аймаг энэ намар нэг га-гаас 10-95 центнер ургац хурааж авахаар төлөвлөжээ

Энэ онд Архангай аймаг 1 га-гаас үр тариа 14 цн, тэжээлийн таримал 35 цн, тосны таримал 10 цн, төмс 90 цн, хүнсний ногоо 95 цн-ийг тус тус хураан авахаар тооцоолжээ. Өнгөрсөн хавар Архангай аймаг үр тариа 7413.1 га талбайд, тосны ургамал 1178 га талбайд, төмс 251.9 га, хүнсний ногоо 104.6 га талбайд тариалсан аж.

Ургацын урьдчилсан балансаар, нийтдээ 6913.1 мянган га-гаас 9678.3 тн үр тариа, 1546.7 мянган га-гаас 5413.5 тн тэжээлийн таримал, 1178.0 мянган га-гаас 1178.0 тн тосны таримал, 251.9 мянган га-гаас 2267.1 тн төмс, 104.6 мянган га-гаас 993.7 тн хүнсний ногоо хураан авах юм байна.

Үр тарианы ургацын болц цаг агаарын байдлаас шалтгаалан жигд биш, оройтож болох магадлалтай байгаа тул ургац хураалт есдүгээр сарын дундаас эхлэх мэдээлэл байгаа юм. Энэ зун уринш бэлтгэх ажил 10600 га талбайд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *