Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд нийслэлийн 18 сургууль, цэцэрлэг ажиллахгүй

НМХГ-аас хичээлийн шинэ жилийг угтан хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор ЕБС, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 265 сургууль, цэцэрлэгүүдийг хамруулжээ. Нийт 715 зөрчил илэрсэн бөгөөд 135 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн талаараа мэдээллээ. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 албан тушаалтанд 2.4 сая төгрөгийн торгууль ногдуулж ажилласан тухай мэдээлэв. Сурагчийн форм үйлдвэрлэж байгаа байгууллагууд болон үдийн цай, ном сурах бичгүүдэд хоёрдугаар шатны шалгалтыг есдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Мөн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгаа 20 сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, 84, 26, 146, 228, 152 сургууль цэцэрлэг байна. Сургуулийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй 18 сургууль, цэцэрлэг байна. Жишээлбэл, Налайх дүүргийн 152-р цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 120-р цэцэрлэг байна. 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд хичээл эхлэхэд бэлэн болоогүй цэцэрлэгүүд байна.

-Багануурын 138-р цэцэрлэг,

-Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг,

-Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг,

-Баянгол дүүргийн 47-р сургууль 164-р цэцэрлэг,

-Баянзүрх дүүргийн 126, 53-р сургууль, 146-р цэцэрлэг,

-Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18-р цэцэрлэг /2018 оны наймдугаар сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, хоёр цаг тутамд насосоор шавхаж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/,

-Сонгинохайрхан дүүргийн 127-р цэцэрлэг.

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаагүй Гэрэлт-Ирээдүй, Олонлог ЭГЗИ, MIU, Номч нахиа, Русский лицей сургуулиуд байсан аж. Нийт илэрсэн зөрчлөөс хамгийн ихийг багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг байна гэсэн зөрчил эзэлж байна. Мөн мэргэжлийн бус болон багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн биеийн тамирын талбай, хими физикийн мэргэжлийн кабинет байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, галын аюулгүй байдлыг хангаагүй 138-р цэцэрлэг, “Гурван хөгжил”, “Мөндөө”, “Бригадын жаалууд”, “Содон эрдэнэ”, “Мянган буян” зэрэг сургууль, цэцэрлэгүүд байна. Багшлах боловсон хүчин хангагдаагүй 227, 127, 63, 152, 120, 95, 146, 228, 176 зэрэг цэцэрлэгүүд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *