Categories
мэдээ спорт

Э.Төртогтох гүйлтээр өрсөлдөнө

Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр спортын долоон төрлийн шигшээ, гурван төрлийн урьдчилсан тэмцээнээр үргэлжилнэ.

Эрэгтэйчүүдийн 110 метрийн халхтай, 800 метрийн зайн гүйлт, эмэгтэйчүүдийн тулгууртай харайлт, жад шидэлт, 800, 5000 метрийн зайн гүйлт, 4х400 метрийн холимог багийн буухиа уралдааны аваргууд өнөөдөр тодорох бол эрэгтэй, эмэгтэй 200 метрийн зайн гүйлтийн урьдчилсан гараа, эмэгтэйчүүдийн долоон төрөлтийн 100 метрийн гүйлт, өндрийн харайлт, 200 метрийн гүйлт, бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнүүд явагдана.

Манай улсаас 200 метрийн зайн гүйлтийн төрлөөр хурд сорих Э.Төртогтох эхний гараанд гарч уралдах бөгөөд уралдаан Монголын цагаар 11.15 цагт гүйх хуваарьтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *