Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан малчид бүлэг, хоршоог шалгаруулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон даяар “Хадлан, тэжээл-2018” уралдаан зарлажээ.

Өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажилд аймаг, сум, баг, хадлан тэжээл бэлтгэдэг орон нутгийн аж ахуйн нэгж, малчдын идэвхи санаачилгыг өрнүүлэхэд хөшүүрэг болох үүднээс дээрх уралдааныг зарласан хэмээн ХХААХҮЯ–аас мэдээллээ.

Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн дотоодын нөөц боломжийг бүрэн ашиглаж, шаардлагатай тохиолдолд гадны аймаг, сумтай гэрээ байгуулан бэлтгэх зэргээр төрөл бүрийн тэжээлийг бэлтгэх юм байна. Уралдаанд оролцогсод байгалийн болон таримал хадлан, сүрэл, гар, ногоон, үйлдвэрийн тэжээл,таримал нэг наст болон шимт ургамлын дарш /халгай, таана, хөмүүл, мангир, лууль/, эрдэст нэмэгдэл тэжээл давс, хужир, шүү, амьтны гаралтай тэжээл бэлтгэх боломжтой хэмээн албаныхан хэллээ.

Уралдааны болзол биелүүлж, өвөлжилтийн бэлтгэл хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг хоршоо, фермерийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. Тодруулбал аймгийг өргөмжлөл, 15 сая төгрөгөөр, сумыг өргөмжлөл, 10 сая төгрөгөөр, багийг өргөмжлөл, 5 сая төгрөгөөр,малчдын бүлэг хоршоог өргөмжлөл, 3 сая төгрөгөөр, фермерийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *