Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлд худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийж, хууль зөрчсөн байгууллагуудын талаар мэдээлэв.
Шалгалтаар хууль зөрчсөн 10 аж ахуйн нэгж байгууллагад 55 төгрөгийн торгууль оногдуулжээ. Үүний тав нь хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлжээ. Бусад нь торгуулиа төлөхөөс татгалзаж, шүүхэд ханджээ.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын хооронд нийт 1850 гомдол ирсний 202 нь өргөдөл гомдол, 453 нь лавлагаа мэдээлэл, 848 зөвлөгөө зөвлөмж байсан аж.
Эдгээр гомдол дунд“Моннидер” ХХК-аас ирүүлсэн “MCS coca cola”ХХК-тай холбоотой гомдол байгаа юм.
“MCS coca cola”ХХК нь “Номин трейд” ХХК,, “Скай хайпермаркет” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудтай бараа бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсныг илрүүлсэн байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ” гэж заасныг тус тус зөрчсөн тул “M-Си-Эс Кока кола” ХХК, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудад11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг ногдууллаа.
Тиймээс үйлдвэр аж ахуй эрхлэгч сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаабараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулахгүй байхыг анхааруулж байна
2018 оны долдугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хоорондНийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийнзахууд болон хүнсний сүлжээ дэлгүүрүүд хамрагдсан байна.
Энэхүү шалгалтаар зах худалдааны төвүүд худалдан авагч, хэрэглэгчдэд хандсан “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн санамж бичиг, анхааруулгыг байрлуулсан нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва ярихдаа “ хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” мөн 12.5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй.Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг нь хэрэглэгчдэд буцаан олгоно ” гэж заасныг зөрчсөн үйлдэл болно гэсэн юм.
Энэхүү нийтлэг зөрчил дутагдлыг арилгаж цаашдын хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах талаар Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 18 зах, худалдааны төвүүдэд 2018 оны наймдугаар сарын 23-ны 1/1152 дугаартай албан бичгээр зөвлөмжхүргүүлэн, зөрчлийг дахин давтахгүй байх талаар анхааруулж ажиллажээ.
Б.БОЛОРЧИМЭГ