Categories
мэдээ нийгэм

Хотын дарга С.Батболдыг АТГ-д шалгуулна гэв

Авлигатай тэмцэх газрын гадаа өнөөдөр өмгөөлөгч Г.Нацагдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Нийслэлийн засаг дарга С.Батболдыг ашиг сонирхлын зөрчил гаргасан хэмээн үзэж АТГ-д шалгуулах хүсэлтээ өгнө гэж мэдээллийн эхэнд онцолсон юм.

Хотын даргыг шалгуулах үндэслэлийг “Нийслэлээс ‘Макс’ групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт одоогоос 18 жилийн өмнө 70 га газар эзэмшүүлсэн байна. Уг газар нь морин тойруулга барьж ашиглах зориулалтаар яармагийн тавдугаар хороонд байрлах газар. Өнгөрсөн хугацаанд Д.Ганбаатар нь газрын тухай хуульд заасан газрын төлбөрөө олон жил өгөхгүй байснаас болж 2015 онд тус газрын зөвшөөрлийг цуцалсан гэлээ.

Харин Нийслэлийн засаг дарга С.Батболд 2017 онд А/726 тоот тушаалаар цуцлагдсан байсан газрыг Д.Ганбаатарт буцаан олгохдоо анх 70 га газар байснаас 54.1 га газар болгон багасгасан аж. Ингэхдээ С.Батболд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр гаргасан болохыг шалгах шаардлагатай” гэж тайлбарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *