Хиймэл оюун ухаан, блокчэйн гэх мэтчилэн технологийн хөгжил дэлхий дахинд дэлгэрч байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийг цогцоор нь хөгжүүлэгч Японы “mtes Neural Networks” компани манай улсаас боловсон хүчин бэлтгэх сонирхолтой байгаа аж. Тус компанийн захирал Такаро Харадатай ярилцлаа.
-Танай компани хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бэ. Технологийн салбартаа ямар онцлог давуу талтайг эхлээд сонирхуулахгүй юу?
-Манай компанийн гол онцлог гэвэл IOT буюу эд зүйлсийн интернэтэд холбогддог технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг технологийн дэвшлүүдийг тус тусад нь биш шинэлэг багц болгон хөгжүүлдэг байгаа. Японд төмөр зам дээр, барилга байгууламжийн менежментийн үйл ажиллагаанд гэх зэрэголон салбарт ашигладаг. Тодруулбал, олон жилийн өмнө хийгдсэн төмөр зам, хурдны замуудын дэд бүтэц нь хуучирсан байдаг л даа. Тэдгээрийг хянаж, мониторинг хийх зайлшгүй шаардлагатай. Хуучин төмөр замуудаа нураагаад шинээр барья гэвэл их хэмжээний мөнгө шаардлагатай. Тиймээс засч ашиглахын тулд үүнд зориулсан технологийг бид бүтээдэг. Одоогоор хиймэл оюун ухаан ажлын хэдхэн хувьд нь ашиглагдаж байгаа. Ирээдүйн арван жилийн дотор хүний үйл ажиллагааны 80-90 хувийг орлон гүйцэтгэнэ гэсэн чиг хандлагыг эрдэмтэд дэвшүүлдэг л дээ. Энэ мэтчилэн бусад оронд тулгараад байгаа байгаль орчин, эрчим хүчний зэрэг асуудлуудыг шийдэхийн тулд манай бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой. Мөн эмнэлгийн үйлчилгээнд гэхэд чанарыг сайжруулж, аюулгүй ажиллагааг нь нэмэгдүүлэх, эмч нарын хүрэлцээг нөхөх зайлшгүй шаардлагын үүднээс цаашид IOT ашиглагдана. Ийм өндөр технологийг үйлдвэрлэхийн тулд бидэнд чадварлаг боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс манай компани үндсэн ажилтнуудаа өөрийн орноосоо болон гадаадын зарим улс орнуудаас бэлдэн авч байгаа. Жишээлбэл, Энэтхэгт гэхэд нэг компанитай гэрээ хийгээд хамтран ажиллаж байна. Бас Вьетнамын их сургуультай энэ талаар хамтран ажиллаж байгаа. Энэ удаад монголчуудтай хамтран ажиллах саналтай ирлээ.
-Япон улс технологийн хөгжлийн хурдыг тодорхойлогч орон. Тэгсэн атлаа яагаад гаднаас боловсон хүчин эрэлхийлж байгаа юм бэ. Ялангуяа монгол залуусыг сонирхож буй нь анхаарал татаж байна л даа?
– Хиймэл оюун ухаан бол шинэ зүйл. Их сургуульд сураад хөгжүүлчихдэг юм биш. Иймд бид орон орноос чадварлаг программистуудыг эрэлхийлэ байгаа.
Японы NHK телевизээр олон улсын тэмцээнд уралдаанд монгол хүүхэд, залуус амжилттай оролцдог тухай нэвтрүүлэг гарч байхыг үзсэн юм. Тиймээс Монголд энэ төслөө хэрэгжүүлэх санаа төрсөн. Учир нь IOT, АI гээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн маань суурь онол нь математикт суурилсан айдаг. Дандаа код тайлах учраас математик сэтгэлгээ шаарддаг. Тэр утгаараа манай компанийн зүгээс чадварлаг монгол залуусыг үндсэн ажилтнаараа авах туйлын их сонирхолтой байгаа. Монголд долоо хоногийн хугацаатай ирэхдээ томоохон компаниуд болоних дээд сургуулиудын мэргэжлийн багш нар, бусад салбарынхантай уулзалт хийлээ. Ямартай ч эхний шатанд монголд ажиллах чадалтай боловсон хүчин байна гэж үзэж байна.
-Хичнээн хүнд ажлын байр санал болгож байгаа вэ. Ямар болзолтой юм бол?
-Монгол Улс бол цөөхөн хүн амтай, хөгжиж байгаа орон. Тэр утгаараа цаашид IOT-гийн зах зээл дээр хангалттай боловсон хүчин нийлүүлэх боломж хомс. Сонирхуулахад, Японы хувьд дэлхийн II дайнаас хойш оргүй хоосноос өнөөдрийн өндөр түвшинд хөгжсөн. Тиймээс шинэ зүйлийг хайж, нэвтрүүлэх гэхээр удаан. Нийгэм нь хүлээж авахдаа ч хурдан биш. Харин монголчууд бол эрт дээр үеэс хүчирхэг гүрэн байгуулж байсан түүхтэй. Нийгмийн шилжилтийн үед бүхнийг шинээр эхлүүлэн хөгжиж байгаа орон. Тэр утгаараа шинэ зүйлийг хүлээж авахдаа хурдтай байна. Энэ бол том давуу тал.
Бид Монголд ирсэн зорилгынхоо хүрээнд эхний ээлжинд хоёр, гурван программистыг шалгаруулж аваад дараа нь урт хугацаанд төслөө хэрэгжүүлэхээр олон хүнд боломж олгоно гэж төлөвлөж байгаа. Шалгаруулалтад тэнцсэн залуус маань Японд очоод Энэтхэг, Тайванийн багийнхантай хамтраад праграмм хөгжүүлнэ гэсэн үг. Хамгийн гол нь бидэнд туршлагатай, чадварлаг праграммистууд хэрэгтэй. Гадаадад очоод өөрийгөө сорьж, интернэт орчинд шинэ инновацийг гаргана гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй залуусыг бид урьж байна. Ирэх есдүгээр сарын 20-ны үеэр манай компанийн гол технологиудыг сургаад авч явдаг доктор маань хүрч ирээд шалгаруулж авна. Тэгэхээр доорх линкээр орж шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, бүртгүүлэх боломжтой. Ингээд шалгарсан залуусыг бид эхний нэг жилийн хугацаанд Японд амьдрах байраар хангана.
-Гадаад хэлний хувьд ямар шаардлага тавих вэ?
-Манайх Америкийн “General Vision” компанитай нийлж “Robot Sensing” нэртэй хамтарсан компанийг өнгөрсөн сард байгуулсан. Цаашид sensor-ийг ухаалаг болгож яг л робот шиг болгон ашиглах тал дээр бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэх юм. Шалгарсан залуус маань хиймэл оюун ухааны дизайн хийдэг компанид очиж суралцах боломжтой. Хиймэл оюун ухаан гэдэг бол нэг өдрийн дотор хийчихдэг ажил биш. Урт хугацааны туршид хүний хэрэглээнд бүрэн нэвтэртэл нь маш их судлах ажилтай. Бас тодорхой хугацаанд суралцах хэрэгтэй болно. Цаашид энэ чиглэлээр Америк юм уу Японд суралцах байх. Тиймээс нэн түрүүнд англи хэлтэй байх ёстой. Бас судалгааны ажлуудаа сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байх, программууд дээр ажиллаж байсан туршлагатай гэх мэт шалгуурууд байгаа.
Бид энэ чиглэлээ хөгжүүлэхийн тулд аль болох олон хүн шалгаруулж авах сонирхолтой. Дээрээс нь Монголд уул уурхай, аюулгүй байдал, байгаль орчны хяналтын системийн төслийг богино хугацаанд хэрэгжүүлье гэж бодож байгаа. Тэр төсөл дээрээ хүмүүсийг авч ажиллуулна. Энэ технологид суралцсан залуусаасшилдгүүдийг нь Америк юм уу Японд аваачиж сургана.
-Ингэхэл танай бүтээгдэхүүнүүд ямар давуу талтай вэ?
-Ерөнхийдөө мэдээллийн технологийн хувьслыг тодорхойлсон ухаалаг камер, чип зэрэг бүтээгдэхүүнийг санал болгодог. Жишээлбэл, манай ухаалаг камер өөр дээрээ боловсруулалтаа хийх бүрэн боломжтой. Тэгэхээр интернэтээр дамжуулах шаардлагагүй гэсэн үг. Бусад камерууд зураг авчихаад тэрийгээ интернэтээр дамжуулаад өөр газарт мэдээллээ боловсруулаад буцаж ирдэг. Ухаалаг мэдрэгчүүдийн хувьд хуучирсан төмөр зам, хурдны замуудын эвдрэл гэмтлүүдийг мэдэрч, аливаа ослоос урьдчилсан сэргийлж, эрсэдлийг бууруулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Мэдрэгчүүд нь хоорондоо холбогдоод сүлжээ бий болгоод тэр орон зайг хянаж ажигладаг.
-Монгол Улс бол уул уурхай дээр тогтсон эдийн засагтай орон. Тэгэхээр энэ салбарт ашиглах боломжтой юу. Та дээр уул уурхай, байгаль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ гэжхэлснээ тодруулахгүй юу?
-Уул уурхайг дагаад дэд бүтэц хөгжиж, тэрийг хянах аюулгүй ажиллагааны удирдлагад манай бүтээгдэхүүнийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс гадны шилдэг мундаг компаниудтай хамтраад хүнгүй уул уурхай хөгжиж байна. Тэдгээр байгууламжуудын аюулгүй байдал, байгаль орчны хяналт системүүд зайлшгүй шаардлагатай. Тэр тал дээр манай бүтээгдэхүүнүүд дэлхийд тэргүүлэгч нь учраас тэдгээрийг ашиглаад явах боломж нь харагдаж байна. Монголд уул уурхай хөгжиж байгаа учраас энэ өндөр технологийг энд нутагшуулаад монголын өөрийнх нь бүтээгдэхүүн болгоод гаргаад явах бүрэн боломжтой. Одоо манай компанийн эзэмшиж байгаа технологиуд барилгын төлөв байдлыг хянах систем, network сүлжээ үүсгэж байгаа мэдрэгчүүд, хиймэл оюун ухаан буюу IOT технологиуд бусад оронд байхгүй. Монголын орчинд өөрсдийн хамгийн сайн технологио нутагшуулаад тэрийгээ цаашид гадаадын бусад улс оронд үлгэр жишээ болоод явах хэлбэрээр төсөл хэрэгжүүлснээр тэр төсөл дээр ажиллах монголчууд өөрсдөө суралцаад цаашид хүн сургах чиглэлээр явна гэсэн үг. төсөл хэрэгжүүлэнгээ хүн сургана гэдэг нь урт хугацааных чМонгол Улсын хувьд том давуу талтай.
-Танд баярлалаа.