Нил цэцэг
Нил цэцэг нь гэрэл их шаарддаг. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.
Мирт
Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.
Годонхой буюу эрчүүдийн цэцэг
Нарны гэрэлд тун дургүй бөгөөд байнга усаар шүршүүлэх дуртай. Энэ цэцэг нь эрчүүдэд хүч чадал өгдөг бөгөөд эр хүний ноён нурууг бэлгэддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг байна.
Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг
Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалын цэцгийг гэртээ тариарай.
Аихризон буюу дурлалын мод
Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь мэдээж хайр дурлалыг бэлгэддэг. Мөн та гэртээ Хятад сарнай, Нөмөргөнө, Ногоодой зэргийг сонгон таривал танай гэр бүл аз жаргалтай, эрүүл энх байхын үндэс болох боломжтой.