Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 600 гаруй иргэнийг оношлуулж, харааны шил үнэ төлбөргүй олгожээ

НИТХ-ын Төлөөлөгч Т.Цэрэнноров АНУ-ын Колорадо мужийн “Colorado Lions Club” болон “Монгол дахь Lions Club”-д санал тавьж Баянзүрх дүүргийн 8, 10, 12 дугаар хороо буюу тойргийнхоо зорилтот бүлгийн 600 гаруй иргэний харааны эмгэгийг орчин үеийн багаж хэрэгслээр оношлуулж тогтоон, харааны шилийг үнэ төлбөргүй олгожээ. Тэрээр дээрх гурван хорооны өрхийн эмнэлгийн судалгаан дээр үндэслэн 900 гаруй харааны эмгэгтэй хүмүүсээс сонгож дээрх үйлчилгээг үзүүлсэн байна.

НИТХ-ын Төлөөлөгч Т.Цэрэнноров цаашид хараа зүйн нарийн мэргэжлийн эмч нарын багийг дүүргийнхээ хороодод урьж оношилгоо хийлгэх, шаардлагатай тохиолдолд мэс засал хийх “Sight first” хамтарсан төслийг хэрэгжүүлж, өргөн хүрээний хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *