Categories
мэдээ нийгэм

Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн болов

МУ-ын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпын хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Шарын гол суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар түүний тамгын газар болон Шарын гол сумын ЗДТГ, аймгийн Шатрын холбоо, Шарын гол ХК хамтран улсын хэмжээнд зохиолоо.

Энэхүү тэмцээнд тив, дэлхийн шатрын аварга, мастерууд, шатарчид ихээхэн ач холбогдол өгч 200 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж, A, B, C зэрэг 3 ангилалд шагналт байруудаа тодрууллаа.

Амьдралынхаа 38 жилийг шатарт зориулсан, Шатрын их мастер Б.Хатанбаатар нь Шарын гол сумын унаган хүүхэд бөгөөд хар багаасаа л аавтайгаа шатар тоглож өссөн дурсамжаасаа хуваалцаад өөрийн төрөлх нутагтаа нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж буйдаа баяртай байгаагаа хэлж байв. Тэрбээр олон залуусыг шатрын их спортод бэлтгэж байгаа. Тухайлбал, түүний шавь нараас 17 настай Б.Аминаа Их мастер болсноор МУ-ын хамгийн отгон Их мастер төрөөд байгаа юм. Тэмцээний үеэр МУ-ын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй улс, аймгийн Шатрын холбооны удирдлагууд, Их мастер Б.Хатанбаатарын шавь нар түүнд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *