Categories
мэдээ нийгэм

​Айраг суманд үер бууж 11 айл усанд автжээ

Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж 11 өрх усанд автжээ. Энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагаас 13-нд шилжих үүрийн 05.00 цаг хүртэл усархаг бороо орсон аж. Улмаар 11 өрх үерт авсан байна. Аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, айл өрхийн эд хөрөнгийг нь уснаас гаргаж байна. Хүний амь эрсдээгүй. Хохирлын хэмжээг нь тооцож барагдуулахар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *