Categories
мэдээ нийгэм

​Зөвлөгөө: Үрчлээний эсрэг хамгийн сайн арга бол иллэг хийх

Хүмүүс нүүрэн дээр үрчлээ гарсан хойно арчлах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл үрчлээтэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь арилгахаас арай л амар байх болов уу. Мөн эмэгтэйчүүд хүзүү хэсгээрээ их үрчлээтдэг. Үүний эсрэг хамгийн үр дүнтэй гарга бол иллэг хийх юм. Иймээс хэрхэн үрчлээнээс сэргийлэн нүүрэнд иллэг хийх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Духны иллэг: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

Зовхины иллэг: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

Хамрын иллэг: Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

Хацрын иллэг: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

Хүзүүний иллэг: Хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

Ам эрүүний хэсгийн иллэг: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.

Иллэг хийсний дараа наргүй байсан ч нарны тос түрхэж, нүүрээ өдөрт хоёр удаа угаах, угаасныхаа дараа тоник түрхэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *