Categories
мэдээ нийгэм

​Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал болсон юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх бололцоог бүрдүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж буй аж.

Энэ хүрээнд, гэр хороолол, зуслангийн бүсэд судалгаанд хамрагдсан зөрчлөөс 40, нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудалд зөвшөөрөлгүй буусан ТҮЦ-нээс 20 буулгасан юм. Мөн авто замын ачаалал түгжрэлийг бууруулах чиглэлээр долоон зөрчлийг арилгасан байна.

Зуслангийн ногоон бүс дэх барилгажсан хэсгийн нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн объект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа, бусдын эзэмшил газар луу сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлжээ. Газар чөлөөлөх, гамшиг ослын үед шуурхай албаны машин саадгүй, чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн шийдэх зэрэгт саналаа нэгтгэн ажилласан байна.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *