Categories
мэдээ нийгэм

А.Эрдэнэбаяр: Оюутолгой компани гүний цэвэр усыг нэг секундэд 872 литрээр хэрэглэж байна

Өнөөдөр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хандан, Оюу толгой компанид давуу байдал олгон, гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх талаар шинжээчийн баг гаргаж ажиллуулахыг хүсч буйгаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.

А.Эрдэнэбаяр “Оюу толгой” компанитай холбоотой асуудлаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкманд хүсэлт хүргүүлж байна.”

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний дарга А.Эрдэнэбаяр “Өнөөдөр манай байгууллага НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хүсэлт хүргүүлж байна. Үүний гол зорилго нь байгал хамгаалах, гүний цэнгэг ус, уур амьсгалын өөрчлөлт, авилга мөнгө угаах гэмт хэрэг, цөмийн хог хаягдал булшлах, атомын цахилгаан станц барих, баялгийг хүртэх ёстой гэсэн зургаан чиглэлээр олон улсын шинжээчдийг томилж, шинжилгээ хийн хохирлыг тооцож өгөхийг шаардаж байгаа. Оюутолгой ордын ашиглаж байгаа гүний усны нөөц Өмнөговь аймгийн хэмжээнд 150 сая орчим байгаа. Энэ бол Монгол улсыг 100 жил хангах цэнгэг ус. Гэтэл Оюутолгой компани гүний цэвэр усыг нэг секундэд 872 литрээр хэрэглэж байна. Энэ нь Монгол улсын гүний усны нөөцийг барагдуулах боломжтой. Иймээс гүний усыг ашиглахгүй харин саарал усыг ашигла гэсэн байр суурийг илэрхийлж албан шаардлага хүргүүлсэн. Саарал усыг ашиглавал манай улсын баялаг, ан амьтан, ард түмэн гэх мэт олон зүйлс хордохгүй байх боломж бүрдэнэ. Гэтэл говийн нутагт саарал ус ашиглах боломжгүй гэсэн хариу өгсөн. Улаанбаатар хотоос 600 километр газарт хоолой татаад ашиглах боломж байгаа. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөөгүй” гэлээ.

Мөн Оюутолгой компанийг гүтгэсэн хэмээн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн зарим гишүүдийг цагдаагийн байгууллагад хянуулсан аж. Гэтэл цагдаагийн байгууллагаас “Оюу толгой” компанийг гүтгэсэн нь тогтоогдоогүй гэсэн” хариу ирүүлжээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *