Categories
мэдээ спорт

Монголд анх удаа Ултра трайл болон хөл нүцгэн гүйлтийн хагас марафон болно

“Тал нутгийн марафон-Богдхан ултра трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь 1997 оноос эхлэн Япон улсын иргэн ноён Фүживара Тацүичи-н санаачилгаар “Тал нутгийн Монгол” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан. Өдгөө 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулах гэж буй юм.

Тус гүйлтийн тэмцээнийг “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо” болон Япон улсын “Шёова Холдингс” групп компани хамтран зохион байгуулна.

Энэ удаагийн уралдаанМонгол Улсад анх удаа Ултра трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг, анх удаа хөл нүцгэн гүйлтийн хагас марафон гэдгээрээ онцлог юм. Ултра трайл төрлийн марафон нь Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Улаанбаатар хотын Зайсан толгойн оройд хүртэл нийт 50 км замыг туулна. Тэмцээнд гадаадын орон орны тамирчид нэгэн дор цуглардаг учир Монгол нутгийн гайхамшиг болон ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж мэдрэх боломжийг олгож буй юм. Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны болох 3.5,10.21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана

Хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах “Шавартын ам” гэгдэх газар 21 км-ийн зайд болох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцоно. Мөн Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно.

22 дахь жилдээ хоёр том онцлогтой зохион байгуулагдах гэж буй энэхүү марафонд Олон улсын гүйлтийн тамирчин, ууланд авирагч, спортын олон төрлөөр хичээллэдэг, 2018 оны тавдугаар сард дэлхийн ноён оргил Эверестэд амжилттайгаар гарсан Франц улсын иргэн хатагтай Карол Фүкс урилгаар хүрэлцэн ирж оролцохюм.

Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй тамирчин, гадаадын 200 гаруй тамирчин, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал: Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улсаас 50 гаруй, Европ, Америк тивээс 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцох төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *