Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ Казахстанд болно

ДБНХ (UWW)-ны товчооны гишүүдийн хурал уржигдар Италийн нийслэл Ромд боллоо. Тус хурлаар “Токио-2020” зуны олимпийн их наадмын өмнөх жилийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг тодруулсан юм. Туркийн Стамбул, Казахстан Алматы хотууд ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулахын төлөө өрсөлдөв. ДБНХ ирэх жилийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Алматы хотод өгчээ. Алматы хот нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2006, 2014 онд зохион байгуулсан туршлагатай. Харин ДАШТ-ийг түүхэндээ анх удаа эх орондоо хүлээж авахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *