Categories
мэдээ нийгэм

Хаппи Веритас оношилгооны төв элэгний үрэвслийн шинжилгээ үнэгүй хийнэ

Хаппи Веритас оношилгооны төв мэдээлэл хийлээ. Тэд арван жилийнхээ ойг тохиолдуулан В,С вирусийн идэвхжилтийг тоолуулсан иргэдэд элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийхээр болжээ. Энэ үеэр

Хаппи Веритас оношилгооны төвийн дэд захирал Г.Батгэрэл “Найдваргүй гоо сайхны газруудаар үйлчлүүлэн мөнгө төлж вирус худалдан авч байна”

Манай Хаппи Веритас оношилгооны төв анх 2008 онд элэгний вирус тоолж эхэлсэн. Энэ онд бид арван жилийнхээ ойтой золгож байна. Иймээс бид ойгоо угтан үйлчилгээний хөнгөлөлтүүдийг иргэддээ үзүүлнэ. Тухайлбал элэгний хатуурал хэмжих шинжилгээг 50 хувь, элэгний үрэвслийг 100 хувь хөнгөлж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалаар хоёр удаа С вирусийг үнэгүй тоолсон. Энэхүү хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалаа байнга төлсөн, даатгалаараа хоёр саяас дээш төгрөгөөр үйлчлүүлээгүй, харьяа дүүрэг, сумын өрхийн эмнэлэгт элэгний вирусийн илрүүлэх шинжилгээнд орсон иргэд хамрагдана. Манай байгууллага хоёр жилийн өмнө уг шинжилгээнд иргэдийг хамруулсан. Тэр үед залуучууд идэвхгүй байсан. Гэтэл тэд халдварлах замуудаа мэдэхгүй, өөрийгөө халдвараас сэргийлж чадахгүй, вакцин ямар ач холбогдолтойг ч мэддэггүй. Мөн залуучууд найдваргүй гоо сайхны газруудаар үйлчлүүлэн мөнгө төлж вирус худалдан авч байна. Иймээс энэ удаагийн шинжилгээнд залуучууд, өсвөр насныхан илүү хамрагдаасай гэж хүсэж байна. Мөн манайхан шинжилгээний хугацааг мэддэггүй. Цусны болон биохимийн шинжилгээ гурван сарын хүчинтэй байдаг. Мөн хүүхдийг төрсний дараа В вирусийн вакцин хийгдэг. Уг вакцин нь 15 жилийн хугацаатай байдаг. Гэтэл 16 нас хүрсэн хүүхдээ эцэг эхчүүд вакцинд хамруулдаггүй. Тиймээс иргэд ядаж жилдээ нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдан өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандаач ээ!

Лабораторийн эмч Д.Нямхүү “Алат, асатын шинжилгээг заавал өгөх шаардлагатай. Яагаад гэвэл алат нь элэгний эсэд агуулагдаж байдаг фермент юм. Энэ нь элэгний эсийн гэмтэл, үрэвслийн үед цусруу их хэмжээгээр ялгардаг. Харин асат нь зүрх, булчин, бөөр, элэгний эсүүдэд байдаг. Зүрхний дутагдал, хэт их ачааллын үед өсдөг. Тиймээс хоёуланг нь үзэж хоорондын хамаарлаар элэгний үрэвсэл байгаа юу, үгүй юу гэдгийн мэддэг. Уг шинжилгээ вирусээс шалтгаалж буй элэгний үрэвслийн үед хамгийн чухал шинжилгээний нэг” гэв.

Хаппи Веритас төвийн эмч П.Батбаяр “Манай төв элэгний С вирусийг төгс эмчлэх аргыг Монголд анх нэвтрүүлсэн. Монгол улсын хүн амын дунд зүрх судасны өвчлөл 5000 хүнд 15.6 хувь, тархины судасны өвчлөл 13.9 хувьтай байна гэх судалгааг ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн газраас гаргасан. Үүний дараа элэгний хатуурал, элэгний өвчингөөс болсон нас баралт давамгайлж байгаа юм. Тиймээс элэгний В, С вирустэй иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийхээр болсон” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байна. Тиймээс өвчлөлийг бууруулахын тулд эрт илрүүлэх, зөв оношилгоо хийх шаардлагатай аж.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *