Categories
мэдээ нийгэм

Малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлээ

ХХААХҮЯ-наас Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргээ угааж, эрүүлжүүлэх аян эхлүүлжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газар ХХААХҮЯ-наас 66 сая толгой малаа угаах аян өрнүүлсэн байна. Энэ ажлаа зүүн аймгуудаас эхлүүлсэн байна. Уг ажлыг Социализмын үед хийж байгаад мартагдсаныг сэргээснээр малыг хачиг, хувалз, маажуур хамуунаас сэргийлнэ хэмээн малчид талархалтай хандаж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Бүх малаа угааснаар малын ашиг шим нэмэгдэнэ. Манай нийт малын 70 хувь арьс ширний өвчлөлтэй байгаа, жил болгон угаалгад хамрагдсанаар өвчлөл 100 хувь арилна гэсэн тооцоотой байна. 66.2 сая малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлж байна. Малчид их талархалтай хүлээн авч байна” гэж ярилаа. Мал угаах төхөөрөмжийг ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу Монголын нөхцөлд тохируулан бүтээжээ. Уг төхөөрөмжөө малчны хотонд аваачин малыг угаагаад, усаа цэвэршүүлэн дахин дахин ашиглах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *