Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гангаамаа: К2 дэлхийн уулчдын маш том сорил

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд анхны монгол хүн гарлаа. Өнгөрсөн зургадугаар сард уулчдын баг Монголоос хөлгийн жолоо залсан. Харин долдугаар сарын 21-нд ууланд амжилттай авирч, 24-нд эсэн мэнд бууж ирсэн юм. Монголынхоо далбааг дэлхийн хоёр дахь ноён оргилд мандуулаад энэ сарын дөрвөнд эх орондоо ирсэн МУГТ Б.Гангаамаа хэвлэлийн хурал хийлээ.

Дэлхийн өндөр оргилуудын авиралт жилд ганц удаа болдог. Эверест хавар, К2 уулынх хавар гэх мэт. Энэ жил урьд нь гарч байгаагүй олон хүн нэгэн зэрэг ууланд гарч чадснаараа онцлог. Цаг агаарын хувьд тогтвортой байжээ. 1954 оноос хойш К2 уулын оргил дээр 337 хүн гарчээ. Энэ удаагийн авиралтад тамирчид дөрвөн том экспедицид хуваагдан авирав. Тус экспедицидүүд нийлээд дөч гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн авиралт нэг өдөр 31 хүн оргил дээр гарснаараа түүхэндээ хамгийн олон хүн зэрэг гарсан гэдгээрээ онцгой байгаа юм. Урьд нь 2012 онд 28 гарсан нь рекорд байв.

Хурлын үеэр Б.Гангаамаа: Цаг агаарын байдал тогтвортой байлаа. Сүүлд бууж байхад цас нилээд орсон. Ууланд авирахад байдаг бэрхшээлүүд бүгд л байсан. Гэхдээ урьд урьдныхаасаа нэг өдөр 31 хүн оргил дээр зогссон рекорд амжилт тогтоосон. Хэзээ ч К2 уулын оргил дээр ийм олон хүн зэрэг гарч байгаагүй. Манай баг найман орны арван авирагчаас бүрдсэн. Арван хүний тав нь улс улсынхаа анхдагч байсан. Энэ уулын оргилд Япончууд нилээд авирсан байдаг юм байна лээ. Аль ч ууланд Япончууд маш их оролдлого хийдэг. Бид бүгд долдугаар сарын 21-ний өглөө 7:30-8:00 цагийн хооронд оргил дээр байсан. Улаанбаатарын цагаар 10:30 цагийн орчим. Авиралт маань олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан. 2005 онд Эверестэд анхны монгол хүн гарсан тэр цагаас хойш дараагийн оргил болох К2 уул монголчуудын хүсэл мөрөөдөл болсон. Спорт авиралтын хаан уул гэгдэх энэ уулыг олон жил мөрөөдөж ирлээ. Гурван удаа оролдлого хийж, гурав дахь оролдлогоороо К2 уул Монголынх боллоо. Энэ бол дэлхийн уулчдын маш том сорил. Олон улсын статистик судалгаагаар 18 эмэгтэй уулчин К2 уулын оргилд гарсан байдаг. Сая зургаан эмэгтэй гарсан. Үүнээс зургаан эмэгтэй нь нас барсан. Тиймээс К2 уул эмэгтэйчүүдэд халтай гэж ярьдаг. Гэхдээ монголчуудад ээлтэй хандсан. Нийт гарсан 337 хүнээс 87 нь амь насаа алдсан байдаг. Тамирчин хүн арын алба, баг хамт олонгүй, ивээн тэтгэлэггүйгээр хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Нэг хүний ард маш том баг хамт олон байдаг. Их олон хүний хүч хөдөлмөрөөр тамирчин хүний амжилт гардаг. Миний бүх амжилтын ард зогсдог Биеийн тамир спортын газрын хамт олон, Холбоодууд, Таван богд груп, Хаан банк, Улаанбаатар гурил, Говь компанийн хамт олондоо баярлалаа. Та бүхний тус дэмээр энэ амжилтад хүрлээ гэсэн юм.

Хэвлэлийн хурлын дараа, Гавьяат тамирчин уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм. Тус авиралтын үеэр хоёр хүн нас баржээ. Лонхны хүзүү хэмээх маш хүнд хэсэг байдаг гэнэ. Тэр хэсэг дээр Японы нэг авирагч унаж нас барсан. Канадын гурван хүний бүрэлдэхүүнтэй баг өндөр авалт хийж байхдаа нэг нь Чи мини хэмээх нэгдүгээр кемпээс хоёрдугаар кемп хүрэх замын хооронд байдаг эгц 90 градусын хад, мөсөн ханын хэсэгт авиралт хийж яваад унаж нас баржээ.

Дэлхийн топ оргилуудыг их 8000, бага 8000 гэж олон улсад ангилдаг ажээ. МУГТ Б.Гангаамаагийн хувьд цаашдын зорилгодоо их 8000 буюу дэлхийн топ таван оргилыг зорьж буй аж.

Б.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосонБ.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосонБ.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *