Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн малчид газар нутгийнхаа төлөө тэмцэж байна

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж иргэд, малчид 20 хоног хугацаагүй суулт хийжээ. Тус сумын иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.

Тэд “Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй” хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцсэн байна. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрсдийн эзэмшил талбай дээрээ суултаа үргэлжлүүлж хийж буй аж. Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг юм байна. Тиймээс тэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *