Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчнийг илрүүлэх сорилын нөөц дуусчээ

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээ буюу туберкулины сорил улс даяар тасарсан тул энэ төрлийн шинжилгээ хийлгэх иргэд бухимдалтай байна.

Тэгвэл ОХУ-аас оруулж ирж буй тус сорил өнөө өглөө гааль дээр орж ирснийг сорилыг нийлүүлж буй “Аглаг мед” компан мэдээллээ. Сүрьеэгийн сорилыг аюулгүй байдлыг хангасан нислэгээр тээвэрлэх ёстой учраас хэд хоногийн саатал гарсан аж. Одоо гаалийн бүрдүүлэлт хийж өнөөдөртөө багтаад сорилыг захиалагч тал буюу ХӨСҮТ-д хүлээлгэн өгнө.

Уг сорилыг арьсан доор тавьж халдвар авсан эсэхийг тодруулдаг юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хавар сүрьеэ өвчнийг илрүүлэх тухай аян зарлаж, сорилыг олон тоогоор хэрэглэсэн нь нөөц дуусахад хүргэсэн гэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *