Categories
мэдээ нийгэм

“Жамаас” дууг Япон хэлэнд буулган анх удаа дуулсан дуучинтай хамтран тоглолт хийнэ

Монгол Улсын Соёлын Элч, Япон Улсын нэрт дуучин Яширо Аки болон түүний хамтлаг Монгол Улсад дахин тоглолтоо хийхээр тун удахгүй ирэх гэж байна. энэхүү арга хэмжээ нь Монгол Япон Улсын Соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой аж.

Яширо Аки дуучин нь Япон Улсад Энка төрлийн дууны хатан хаан хэмээн нэрлэгддэг. Тэрээр 1971, 1973 оноос хойш түүний шинэ уран бүтээлүүд Японы хит дууны жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлж, сонсогч, шүтэн бишрэгч нарынхаа сэтгэлийг уяраасаар ирсэн байна.Өнөөдрийг хүртэл энка төрөлд түүний хит дууны рекордыг эвдсэн амжилт гараагүй аж. Яширо дуучны алдартай дуунуудаас дурдахад: Намида гой, Мо ичидо айтай , Амэ но божоо, Фүна ута, Онна минато мачи, Ай о шинжитай зэрэг уран бүтээлүүд юм.

2016 онд Д.Сосорбарамын үг, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая “Жамаас” дууг Япон хэлэнд буулган анх удаа Яширо дуучин дуулж, цомог гаргасан билээ. харин Монголд “Жамаас” дууг Увертюра хамтлаг дуулж олонд хүргэсэн.. “Аки энд Со” цэнгүүн нь монголын уран бүтээлчидтэй хамтаран болна. Цэнгүүнд Догмидын Сосорбарам, Хөсөгтөн хамтлаг, УБ чуулгын бүжигчид хамтран оролцохоор болжээ. Тоглолт 2018 оны наймдугаар сарын дөрөвний өдөр 17.00 цагт МҮЭСТ-нд болно.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *