Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй наймаа эрхэлдэг хүүхдүүдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс энэ сарын 30-ны өдөр хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа. Илрүүлэлтээр Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг 08:00-24:00 цаг хүртэл хийсэн байна.

Хяналт шалгалтаар хараа хяналтгүй тав, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй зургаан хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн голын эрэг, ойр орчмоор явж буй 41 хүүхэд, насанд хүрэгч есөн хүнд голын усны үер аюулын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *