Categories
мэдээ нийгэм

“Эерэг–Эх орон” аяны хүрээнд 21 цэргийн ангид сургалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран хэрэгжүүлж буй “Эерэг–Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн 130 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэр залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарцыг олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн ЗХГ-ын захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн байна.

Мөн аяны хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран энэ оны аравдугаар сар хүртэл “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдвээр нийт 21 цэргийн ангид нөлөөллийн сургалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Сургалтаар Монголын хөгжлийн тулгуур болсон залуу үеийнхэнд эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилготой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *