Categories
мэдээ нийгэм

Албан бичгийг 95 хувьтай шийдвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 326 албан бичгийг холбогдох албан тушаалтан, хэлтэс, албадад танилцуулан шилжүүлж ажиллалаа.

Тухайлбал 268 хариугүй албан бичиг, 58 хариутай албан бичиг ирсэн юм. Дээрх хугацаанд албан бичгийг холбогдох албан тушаалтнууд 95 хувьтай шийдвэрлэж иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна. Харин Засаг даргын Тамгын газраас www.edoc.ub.gov.mn цахим хаягаар 225 албан бичгийг явуулж бүртгэж байгууллагуудад илгээж ажиллаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *