Categories
мэдээ нийгэм

​Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нут­­гийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл газрыг онгичижхөрсийг нь эрүүлж нутаг ор­ноо сүйдэлж дууслаа. Уг нь өн­гөрсөн хугацаанд олон ч хэвлэлүүд НИНЖА нар­тай хол­боотой ноцтой мэ­дээл­лийг таны сонорт хүргэж бай­сан ч нэг их ач холбогдол өгөөгүйн улмаас НИНЖА на­рын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч маш олон хүн амь насаа алдчихлаа.

Монгол хүний эрдэнэт амь нас өнөөдөр төрийн ха­­раа хяналтгүйн улмаас үнэ­гүйдэж,заримсонир­холын бүлгийн эрх ашигт хэлмэгдэн хохирсоор байна.

Ингэж хэлэхийн учир нь сүү­лийн үед аймаг орон нут­гийн удирдлагууд НИНЖА нар­тайгаа үгсэн хуйвалдаж, нинжа нарын уул уурхайд баримтлах ёстой наад захынхөдөлмөрийн аюулгүй бай­дал, технологийн горим, стан­­дартын дагуу ажиллах нөх­­цөлөөр хангаагүйн ул­маас амь насаа алдсан олон хэр­­гийг нам дарж, олны хэл амаас нууж байна.

Хэдий муу нэртэй луу данстай ч НИНЖА нар хүн. Тэдний энэхүү хууль бус үйлдэлд төр засаг анхаарлаа хандуулахгүй бол маш олон гэр бүл хагацал зовлон үзээд зогсохгүй нутаг орон, байгаль дэлхий, мал хуй гээд маш олон зүйл тэдний золиос болж экологийн сүй­рэлд орж эхлээд байна. Монгол хүний амь гэдэг юу юунаас илүү чухал. Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тухайн аймаг, орон нутгийн удирдлага хийгээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт байгаа нь хачирхалтай. Хэрвээ аймаг орон нутагт нь байнга хүний амь нас эрсдээд байгаа тухай олон нийт мэдвэл тэд дараагийн удаа сонгогдохгүй гэсэн болгоомжлол бий уч­раас ийнхүү аашилж буй хэрэг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу.

НИНЖА нар мэдээж тухайн аймаг орон нутгийн уугуул иргэд. Тэд хэчнээн хариуц­лагагүй загнаж нутаг орноо сэндийчиж улсад их хэмжээний хохирол учруул­саныг мэдсэн ч улстөрчид өөрсддөө дайсан бэлдэж дараагийн сонгуульдаа хар толбо үлдээхгүй гэсэн ахархан бодлыгтээж, асуудлыг шийдэх нь битгийг хэл нинжа нарыг дэмжээд чимээгүйхэн сууж байгаа нь харамсалтай.

Тиймээс л нутгийн НИНЖА нар орон нутгийнхаа удирдлагуудтай үгсэн хуй­валдаж улсад татвар төлж буй хууль ёсны компаниуд руугаа бүлэглэн дайрч, том дарга нарын ашиг со­нирхлыг гүйцэлдүүлж ийн­хүү олноороо хорвоогоос цаг бусаар хальж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийнIII хороо сүмбэр худаг ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Хамтдаа” нөхөрлөлийн ги­шүүн Б гэгчсанаандгүй байдлааршороонд даруулж амиа алд­сан. МөнХэнтий аймгийн Баян-Адрагасу­мыннэгдүгээр баг “Хөлийн холбоо” гэх га­зарт “ББГ АНДУУД” нөхөр­лө­лийн уур­хайд ажиллаж бай­сан иргэн К мөн л шороонд даруулж нас барсан.

Хамгийн сүүлийн жишээ гэхэдэнэ сарын 20-ндДархан-Уул аймгийн Шарын гол суманд сумын Шар хөндий хэмээх газарт алт ол­бор­­лож байсан 40 настай эрэгтэй А, 53 настай эрэгтэй Д нар амиа алдсан. Сүхбаатар аймгийн зүүн хойд зүгт 18 километр газар байрлах Төмөртэй гэх газарт иргэн О шороонд дарагдаж нас барсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нинжа нарын нийлж байгуулсан нөхөр­лөлийн иргэн А нь шо­роонд даруулсан бай­дал­тай олдсон бол, Баян-Овоо сумын 1-р багт иргэн Ж нь эрэгтэй 29 настай эрэгтэй нүхэнд цогцос нь хэвтэж байсныг олсон байна. Тэдний ар гэрт нөхөрлөлийнх нь зүгээс нөхөн олговор гэж 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө өгдөг байна. Мөн Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал олборлож байсан 28 настай эрэгтэй Ж гэгч иргэн олборлолт хийж байх үедээ нүхэнд унаж амь насаа алдсан байна. Баян­хонгор аймагт л гэхэд он гарснаас хойш дөрвөн хүний алтан амь эрсдэж гамшгийн хэмжээнд хүрчихээд байна.

Эдгээр цаг бусын үхлүүд бүгд хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, аюулгүй ажиллагааны стан­дарт мөрдөөгүйгээс болж амиа алдсан гэдгийг ха­руулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг НИНЖА нарын асуудалд анхаар­лаа хандуулаачээ хэ­мээн хэвлэлүүд захиж, би­чиж байсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний бай­гуулсан нөхөрлөл гээч нь нөхөн олговор нэрээр НИНЖА нарынхаа амь насыг 10-н сая төгрөгөөр үнэлж байна.

Тэгэхээр НИНЖА нарыг өдөөн турхирч тэдний гэр бүлийг амьдийн зовлонд уна­гаасан нөгөө Засаг дарга нар яагаад хариуцлагаас мултарч хэргийн гадна үлдэнэ вэ. Дээрх хэлсэнчлэн Баянхонгор аймагт он гарсаар дөрвөн хүний амь нас эрсдчихээд байхад тус аймгийн удирдлагууд яагаад энэхүү ээлж дараалан амиа алдсан дөрвөн хүний хэргийг нуун дарагдуулна вэ. Яг үнэндээ тус аймгийн Засаг дарга түүний хам­саатнууд нь нутгийн НИНЖА нараараа төрөөс албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудаа дарамтлуулж, хуулийн хү­рээндажил эрхлэх бо­ломжийг нь хаагаад удаж байна.

Тиймээс Монгол хүний амь настай холбоотой энэ асуу­далд Ерөнхий сайд та анхаар­лаа хандуулж, асууд­лыг хуулийн дагуу цэгцэлж өгнө үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *