Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний 80 хувь тоосны хачигнаас үүсдэг

Бидний гэрт хүүхдэд аюул учруулах нүдэнд үл үзэгдэх нэгэн хачиг амьдарч байдаг аж. Тэрхүү хачиг нь хүүхдийг харшилтай болгохоос гадна багтраа үүсгэх аюултай гэнэ. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчиний 80 хувь нь энэхүү хачигнаас үүсдэг болох нь тогтоогдсон байна.

Энэ хачиг нь хүүхдийн үслэг зөөлөн тоглоом, буйдан, хөнжил дэрэнд үй олноороо аж төрөн амьдардаг аж. Тэдгээр хачигны хоол хүнс бол бидний биеэс гуужин унадаг арьс, үсний хаг юм. Нэг хүн хоногт 1-1,5 гр хагийг арьснаасаа гуужуулан хаядаг нь хэдэн зуун мянган хачигийг өлхөөн тэжээчихдэг байна.

Энэхүү хачигийг гэрийн тоосны хачиг гэж нэрлэдэг. Учир нь тэр гэрийн тоосон дунд, үслэг, зөөлөн эдлэл дунд үл үзэгдэгч хэлбэрээр арзагар найман хөлөөрөө зүүгдэн амьдардаг. Эмэгчин хачиг дөрвөн долоо хоногт 300 хүртэл өндөг гаргадаг. Түүний өндөг бие гүйцсэн хачиг болтлоо дөрвөн долоо хоног зарцуулна. Үржил нь маш худацтай тул түүнийг устгана гэдэг тийм ч амар биш. Бас нэг анхаарах зүйл бол энэхүү хачиг нь намар өвлийн улиралд хамгийн их харшил өгдөг гэнэ. Ингэхдээ цөөн үед хамрын битүүрэлт найтаалт ажиглагдаж байдаг бол хачиг ихэсмэгц багтраа хөдөлдөг байна.

Иймд энэ хачигийг тэжээж, үржүүлэхгүйн тулд гэрээ байнга цэвэрлэж, өрөөний дулааныг тохируулах хэрэгтэй аж. Тодруулбал, хачиг гэрийн тоостой нөхцөлд болон 20-30 хэм дулаан орчинд хамгийн тохиромжтой оршин тогтнодог байна.

Тоосны хачиг таны хүүхдэд аюултай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *