Categories
мэдээ нийгэм

Увс аймагт газар хөдлөв

Увс аймгийн Өндөрхангай суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ долдугаар сарын 18-ны өдрийн 12:20 цагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *