Categories
мэдээ нийгэм

Н.Жамъянхүү: Өнгөрсөн жилийн зургийг хүмүүс энэ жилийнх гэж ойлгоод байна

jamyanhuuЗуны эхэн сард ихэнх нутгаар гантай байсны улмаас ан амьтад хатаж үхээд байна гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр тараад буй юм. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Нэг хэсэг зарим аймгуудад бороо хур орохгүй, ан амьтан усгүйдэх тохиолдол байсан. Одоо бүх аймгаар бороо хур ороод, ган тайлагдчихсан тул ан амьтан харангадаж үхсэн тохиолдол гараагүй. “2000 зээр ган гачгийн улмаас үхсэн” гэх зураг сошиал орчноор тарсан. Тэр өнгөрсөн жилийн зураг байна лээ. Нэг хүн өнгөрсөн жилийн зураг оруулсан байсныг хүмүүс энэ жилийнх гэж ойлгоод байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *